2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 616,148,889 төгрөгийн үнийн дүн бүхий 1,145,512 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Түшиг Уул ХК (TUS +15.00%), Мик холдинг ХК (MIK +12.33%), Женко тур бюро ХК (JTB +5.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -4.39%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.86%), Айтүүлс ХК (ITLS -3.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 24,366 ширхэг нэгж эрх 17,917,823 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 487 ширхэг үнэт цаас 43,912,030 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,275 ширхэг үнэт цаас 127,500,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 84,585 ширхэг үнэт цаас 819,832,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,860,430,343 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу 5,418,255,360 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн баяжуулсан кокжсих нүүрс 15,897,600 ам.доллар буюу 56,414,064,384 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,979,800 ам.доллар буюу 14,122,678,482 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 18,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,029,120 ам.доллар буюу 3,651,924,940.8 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,217,400 ам.доллар буюу 14,965,823,466 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,217,400 ам.доллар буюу 14,965,823,466 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,860,430,343 төгрөгөөр,
Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.31% хувиар өсч, 53,127.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,533,249,755,423 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



