2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 590,492,663 төгрөгийн үнийн дүн бүхий 1,035,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тандэм инвэст ББСБ ХК (TAND +15.00%), Баянтээг ХК (BTG+14.86%), Жидакс ХК (SOH +10.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -11.63%), Жуулчин дюти фрий ХК (SUL -9.78%), Хэрлэн Хивс ХК (HRL -5.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,053 ширхэг нэгж эрх 2,829,097 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 15,420 ширхэг үнэт цаас 1,541,995,800 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 141 ширхэг үнэт цаас 14,100 ам.доллар буюу 50,261,283 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 22,366,530.72 ам.доллар буюу 79,728,406,400.43 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,623,332,502 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,136,000 юань буюу 5,715,329,280 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.94% хувиар буурч, 54,528.27 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,154,463,513,608 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



