“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт”-ыг сар тутам зохион байгуулдаг бөгөөд 2026 оны эхний сургалт маань 1 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд явагдаж өндөрлөө.

Үүнд:
-
Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил
-
Хувь хүний санхүү
-
Хувьцаа, бондын ялгаа
-
Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа
-
Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго
-
Финтек ба крипто валют
-
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай
-
Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
-
Багц бүрдүүлэлтийн талаар
-
МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц
-
Бататгах давтлага
Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд суралцагчдад сертификатыг гардууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



