• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48512.83

( -373.92 -0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48512.83 -373.92
MSE A Индекс 18745.6 -57.36
MSE B Индекс 14353.95 -138.1

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-22 15:55:39

Энэ өдөр нийт 56,841,954,965 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРХОН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-22 14:53:29

Өдөрлөг ирэх өдрүүдэд Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

Мэдээ мэдээлэл

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА

2012-01-19 00:00:00
Монголын Хөрөнгийн Биржийн дэргэдэх сургалтын төв нь 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг 50 гаруй удаа зохион байгуулсан билээ. Тус сургалтыг иргэд олон нийт ихээхэн сонирхож, идэвхтэй хамрагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 1400 гаруй хүн суралцаж төгсөөд энэхүү зах зээлд ажиллах хүчний тоог нэмсэн нь цөөнгүй билээ. Тэгвэл энэ жилийн хамгийн эхний сургалт 2012.01.23-ны өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл явагдаж байна. Сургалттай холбоотой мэдээллийг 313747 дугаарын утаснаас авч болох бөгөөд манай цахим хуудасны “сургалт” гэсэн хэсэгт хандан бүртгүүлж болно. Тус сургалтанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээрээ зөвлөгөө авах боломжийг олгодог байна.