• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ГИШҮҮН ҮЦК-ИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ҮЗҮҮЛЭЛТ

2015-03-19 13:49:25
МХБ-ийн “Гишүүнчлэлийн журам”-ын 2.4.9 дэхь заалтын дагуу гишүүн ҮЦК-иуд Жилийн эцсийн болон хагас жилийн санхүүгийн тайлан, тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан стандартын дагуу гаргаж, жилийн тайланг аудитын дүгнэлтийн хамт дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор МХБ ТӨХК-д тус тус ирүүлэх үүрэгтэй бөгөөд 54 ҮЦК үүргээ хугацаандаа биелүүлсэн байна.

2014 оны жилийн санхүүгийн тайлан тэнцэлээ ирүүлээгүй 8 ҮЦК-д ГЗ-ийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар тушаалаар торгуулийн арга хэмжээ авсан.

Тайлант хугацаанд “Ти Ди Би Капитал” (1.19 тэрбум), “Юнайтэд секьюритс” (257.9 сая), “Голомт секюритиз” (90.4 сая), Фронтиер (83.7 сая), “Тэнгэр капитал” (69.3 сая) зэрэг ХХК-иуд тэргүүлж 11 ҮЦК нийт 1,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2 ҮЦК-ийн ашиг алдагдал тэнцэн, 46 ҮЦК-ийн 1,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 

2015 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар МХБ-ийн гишүүн нийт 62 ҮЦК байгаагаас нийт 56 ҮЦК-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн танилцуулж байна. 
 
Энд дарж үзнэ үү. 

Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ