• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, АРИЛЖААЛАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРМЫН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2015-03-27 16:17:21
Сангийн Яам 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Өрийн удирдлагын тухай хуулийг дагалдан гарах журмын багц семинар 2” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр “Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам”, “Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журам” болон “Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх, тайлагнах журам”-ын нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар уг хэлэлцүүлэгт оролцон санал солилцооноос гадна, аймаг, нийслэлийн үнэт цаас гаргаснаар улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөхөөс гадна тухайн орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болох боломжтой бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бас нэгэн түлхэц болохыг тодотгоод аймаг, нийслэлийн засаг дарга нарт энэхүү журамд анхаарлаа хандуулж, шуурхай ажил хэрэгч хандахыг уриаллаа.
 
  
 
  
 
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ