• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ БУУРЛАА

2015-05-12 09:20:12
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Электрон арилжааны системийн арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 
Ингэснээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар хийгдэх хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг гүйлгээний үнийн дүнг үл харгалзан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаанд 0.15 хувь болгон бууруулах шийдвэр хэрэгжиж эхлэхээр боллоо.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. 
 
“Электрон арилжааны системийн арилжааны журам”-ыг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ