Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.529% хүүтэй, 2,437 ширхэг, 243,700,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ, 3 жилийн хугацаатай жилийн 16.875% хүүтэй, 185 ширхэг, 18,500,000.00 төгрөгийн үнийн дүнтэй урт хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК | 1,220 |
| 2 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 1,077 |
| 3 | "БиДиСек ҮЦК" ХК | 260 |
| 4 | "Алтан Хоромсог ҮЦК" ХХК | 54 |
| 5 | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 11 |
| Нийт | 2,622 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



