• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50136.69

( 117.87 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50136.69 117.87
MSE A Индекс 19488.16 44.56
MSE B Индекс 14458.68 1.5

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИНСЭ ХК-НЫ НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 6-Р САРЫН 3-ААС 16-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

2015-05-20 11:02:37

МХБ-д бүртгэлтэй “БИНСЭ” ХК /хуучнаар "Баян хайрхан" ХК/  нь 1,268,320 ширхэг хувьцааны 78.8 хувьтай тэнцэх  1,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргахаар хүсэлт гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 70 дугаар тогтоолын дагуу 2015 оны 5 дугаар сарын 4 өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэн авсан юм. Дээрх хувьцаанаас 200 000 ширхгийг хувьцаанд хөрвөх зээлийн гэрээний дагуу эзэмшүүлж үлдсэн 800 000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 744 төгрөгөөр олон нийтэд санал болсон байна.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2015 оны  6 дугаар сарын 3-16-ны өдрийн хооронд зохион байгуулна.

“НЭЙШНЛ СЭКЮРИТИС ҮЦК” ХХК тус үнэт цаасны андеррайтераар оролцсон бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагч захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан өгч болно.
Гишүүн ҮЦК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авч болно.

Компанийн үнэт цаасыг танилцуулыг энд дарж  харна уу. 

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ