• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МАНЛАЙЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2015-05-28 14:46:07
Компанийн засаглалын үндсэн зарчмууд болох ил тод байдал, хариуцлагатай тайлагнал болон хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах явдлыг гол зарчмаа болгож, удирдлага, хяналтын зөв зохистой бүтцийг бүрдүүлж чадсан компаниуд нь улс орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг.
 
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагчдын компанийн засаглалыг сайжруулах, компаниуд өөрсдийн засаглалын стандартаа хууль эрх зүй болон олон улсын шилдэг туршлагад үндэслэн хөгжүүлэхэд туслах зорилгоор МХБ-ийн Компанийн засаглалыг дэмжих нэгжээс “ХК өөрийнхөө компанийн засаглалын түвшинг үнэлэх” үнэлгээний асуулгыг боловсруулж, ХК-иудад хүргүүлсэн билээ.

Энэ дагуу МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын түүчээ болж “Говь” ХК-иас өөрийнхөө засаглалын үнэлгээг хийж ирүүллээ. Энэ нь тус компани сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. 
 
Компанийн засаглалын өөрийн үнэлгээний энэхүү аргачлал нь компанийн засаглалын давуу талыг бэхжүүлэх төдийгүй анхааран сайжруулах шаардлагатай сул талаа олж тогтоох, өөрийн бизнесийг зөв удирдан чиглүүлэх практик туршлагаа нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж компани бүрийн өрсөлдөх чадвар сайжран, урт хугацаанд тогтвортой ажиллах үндэс суурь нь болно гэдэгт итгэлтэй байна.

Компанийн засаглалыг дэмжих нэгж
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ