• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49595.91

( -203.21 -0.41% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49595.91 -203.21
MSE A Индекс 18044.57 -9.77
MSE B Индекс 14433.57 -90.88

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б. ДӨЛГӨӨН S&P GLOBAL COMMODITY INSIGHTS-ЫН УРИЛГААР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

2025-05-30 18:00:36

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Дөлгөөний S&P Global Commodity Insights-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

05-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-30 16:39:23

Энэ өдөр нийт 37,362,075,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ" ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-30 12:15:02

Хүндэт зочдын нэг, 2021 онд 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу биржийн 30 жилийн ойн өдөр мэндэлсэн бяцхан хөвгүүн Т.Дамдинсүрэн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний хамт цан цохих ёслол үйлдэв.

Мэдээ мэдээлэл

"ШАРЫН ГОЛ" ХК (MSE : SHG) - ИЙН МЭДЭГДЭЛ

2012-10-12 16:29:10
"Шарын гол" ХК  нь  (MSE:SHG;  “Шарын гол”)  компанийн хөгжил, өргөжилтын ажлыг удирдан ажиллах шинэ гүйцэтгэх удирдлагын баг  томилсон тухайгаа мэдэгдэхэд таатай байна. 
 
Монгол  Улсын Дархан-Уул аймагт байрлах  дэлхийн  хэмжээний  эрчим хүчний  нүүрсний орд газарт тооцогдох Шарын голын  уурхайн  олборлолт  ойрын ирээдүйд  их хэмжээгээр   нэмэгдэх төлөвтэй байна. Шинэ удирдлагын багийн гишүүд нь олон улсын хүрээнд танигдсан уул уурхайн болон санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдэж байгаа бөгөөд ингэснээр уурхайн цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Гүйцэтгэх удирдлагын багийн бүрлдэхүүнд: 
  
Грам Чапман  -  Гүйцэтгэх Захирал,  Нүүрс болон  уул  уурхайн  салбарт  30 гаруй 
жилийн арвин туршлагатай ба “Би Эйч Би Биллитон Плси” компаний удирдлагын 
багийн гишүүн асан.  
Жеймс Флорес – Санхүү Эрхэлсэн Захирал, Норвест энд Рояль Көүл Корпорацийн 
удирдлагын багийн гишүүн асан.  
Жеймс Гоулди  – Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал, Австрали болон Индонезийн 
голлох нүүрсний уурхайн үйл ажиллагааг хариуцаж байсан туршлагатай.  
 
Шинээр томилогдож буй  гүйцэтгэх удирдлагын баг нь 50 жилийн түүхтэй Шарын  голын уурхайн туршлагад суурилсан шинэ менежментийг боловсруулан ажиллах ба ТУЗ-ийн даргаар Б.Батмөнх хэвээр байх болно.  
   
Сүүлд хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд  Шарын голын уурхайн хэсэгт  дэлхийн  
хэмжээний эрчим хүчний зориулалттай нүүрсний  томоохон нөөц илрүүлсэн бөгөөд шинэ ил уурхайг нээн ажиллуулахад шаардлагатай холбогдох  зөвшөөрлүүдийг  авч  бэлэн болгоод байна. Мөн  нэмэлт судалгаа шинжилгээний ажлын үр дүнд урьд өмнө нь тайлан   бүртгэлд бүртгэгдэж байгаагүй нүүрсний шинэ давхрага  одоогийн  олборлолт явагдаж буй ил аманд  илэрсэн нь компанид үйл ажиллагаагаа тэлэх нэмэлт боломжуудыг бүрдүүлж өгч байгаа бөгөөд эдгээрийн нэг нь ил уурхайн гүн хэсэгт гүний уурхайн олборлолтын аргыг нэвтрүүлэх юм. 
   
Шарын голын уурхай нь  өндөр  калори бүхий үнс, хүхэрийн агууламж  багатай нүүрсийг дотоодын зах зээлд  нийлүүлдэг томоохон    нийлүүлэгч  компани юм. Мөн өөрийн салаа замаар Транс-Монголын  төмөр замын сүлжээнд холбогдсон,  хойд  бүс дэхь цорын ганц    дэд бүтэц нь шийдэгдсэн  уурхайн  хувьд компани  нь  бүтээгдэхүүн олборлолтын хэмжээгээ огцом нэмэгдүүлэхээр  төлөвлөн ажиллаж  байна. Одоогийн байдлаар 2013 онд 1 сая тон нүүрс олборлохоор  төлөвлөж байгаа бөгөөд  2016 он гэхэд  жилдээ 5 сая тон нүүрс олборлон  дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Бүтээгдэхүүн олборлолтын огцом өсөлттэйгээр ирэх жилүүдийг  хүлээж байгаа Шарын голын уурхайн хувьд ашиглалтын жилийг  40-өөс дээш жил гэж тооцоолж байгаа ба нэмэлт хайгуулын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.  
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим шуудан болон цахим хуудаснаас авах боломжтой 
 
Цахим шуудангийн хаяг: mail@sharyngol.com , otgonzul@sharyngol.com  
Цахим хуудас:   www.sharyngol.com
 
 
Шарын гол ХК (МХБ : SHG)-ийн тухай:
Хаяг: Дархан-Уул аймаг, шарын гол сум.
Утас: 311073
Захирлын нэр: Грам Чапман
И-мэйл: mail@sharyngol.com
Вэб хуудас: www.sharyngol.com
Байгуулагдсан огноо: 1965-04-16
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1994-07-04
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 10,231,389
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 9.000 /2012.10.11/
Үйл ажиллагааны чиглэл: Нүүрс олборлолт
Туслах чиглэл: Худалдааны зуучлал, гадаад дотоод худалдаа. 
  
 
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдэллийн Алба