• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТОМИЛОГДЛОО

2013-02-05 09:53:22

     Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 554 тоот тогтоол болон 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 тоот тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөх гишүүдийг чөлөөлж, шинэ гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томиллоо. Үүнд:

     ТУЗ-ийн даргаар Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл, гишүүдээр  Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Б.Даажамба, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Батхүрэл, Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Баяр, Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Хүрэлбат, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх, хараат бус гишүүдээр “МАК” компанийн Нийгмийн хариуцлага тогтвортой хөгжлийн газрын захирал Д.Болормаа, “Либерти Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганбат, болон “ЭмДиЭс энд Ассошейтс” хуулийн фирмийн Ерөнхий партнер Ж.Майзориг нар сонгогдлоо. 

 

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ