Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны тухай журам”-ын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос "Хэрэглээ импекс" ХК (MSE : HIE)-ийн нийт гаргасан 53,000 ширхэг хувьцааны 70,90 хувь буюу 37,578 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Л.Чулуунчимэг, Х.Будрагчаа нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 29,10 хувь буюу 15,422 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,687 /гурван мянга зургаан зуун наян долоо/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.
Хэрэглээ импекс ХК (MSE : HIE)-ийн тухай:
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 57А байр
Захирлын нэр: Х.Будрагчаа
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-03-17
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 53,000
Хаалтын ханш: 3162
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба