• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51451.69

( -199.95 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51451.69 -199.95
MSE A Индекс 19468.18 -141.26
MSE B Индекс 14780.86 50.46

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-08 15:48:49

Энэ өдөр нийт 44,777,907,114 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ-3" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-12-08 14:47:01

"Шунхлай-3" өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 96 хөрөнгө оруулагчийн 97 захиалга бүртгэгдсэн байна.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-08 11:15:26

"ШУНХЛАЙ-3” өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

“ТҮМЭН ШУВУУТ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-09 17:20:11

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 9-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Тайлант хугацаанд 31.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны эхний хагас жилийн үзүүлэлтээс 6.8 сая ширхгээр буюу 27.5%-иар өссөн байна.

  • Санхүүгийн үзүүлэлтийг харвал эхний хагас жилд 10.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.1 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.3 төгрөгийн ногдох ашигтай ажилласан байна. Харин тус үзүүлэлтийг 2018 оны мөн үетэй харьцуулбал, борлуулалтын орлого 2.0 тэрбум төгрөг буюу 26%-иар, цэвэр ашиг 0.87 тэрбум төгрөг буюу 66%-иар тус тус өсчээ. 

  • Борлуулалтаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд харилцагчдын тоог 200-гаар нэмэгдүүлж ажилласан байна.

  • Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн тухайд:
    -“Тахианы аж ахуй”-н өргөтгөл, шувууны 3 байр барих ажил 50%-ийн /Барилга, тоног төхөөрөмж байрлуулах ажил явагдаж байна./ гүйцэтгэлтэй байна. 
    -“Усалгаатай газар тариалан”-ийн ажлын хүрээнд хийгдсэн бороожуулагч угсрах ажил 100%-ийн гүйцэтгэлтэй.  
    - Сангасны органик бордооны үйлдвэрийн ажил 50%-ийн /9-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна./ гүйцэтгэлтэй байна. 

"Түмэн шувуут" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ