• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

“ПРОГРЕСС ПАРТНЕРС” ХХК-ИЙН БРОКЕР, ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2013-11-19 16:58:34
"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14.1.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Прогресс партнерс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 375 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.
 
Тус компанийн харилцагчдыг брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх юм.
 
СЗХ-ны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 375 тоот тогтоолыг энд дарж  үзнэ үү. 
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ