• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

“ХОРГО ХАЙРХАН” ХК -ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2014-03-31 17:00:00
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Хорго хайрхан” ХК (MSE :CHE)-ийн нийт гаргасан 135,126 ширхэг хувьцааны 67.5 хувь буюу 91,240 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох О.Тунгалаг, Р.Ариунболд, Р.Батболд нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 32.5 хувь буюу 43,886 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 130 /нэг зуун гучин/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтжээ.

“Хорго хайрхан” ХК (MSE :CHE)-ийн тухай:

Хаяг: Төв аймаг, Эрдэнэсант сум
Утас: 01275-93533
Факс: 127593533
Захирлын нэр: Бадамдорж
МХБ-д бүртгүүлсэн огноо:1992-07-20

Хаалтын ханш: 60 төгрөг
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл:
Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл


Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ