• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-06 12:06:28

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б. Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.Тайлант хугацаанд: 

  • Компанийн зүгээс олон улсын зах зээлд эзлэх байр суурь, цар хүрээгээ улам өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгаагийн дүнд  онлайн шинэ дэлгүүрүүдийг олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлж, Англи, Герман, Орос, Хятад, Польш, Франц хэл дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 
  • Олон улсыг хамарсан COVID-19 цар тахлын хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор хагас жилийн байдлаар дотоод борлуулалтын орлого 57%-иар буурч 18.8 тэрбум төгрөг болсон. 
  • Нийт борлуулалт 37.5 тэрбум төгрөг буюу 45%-иар буурсан боловч онлайн зах зээл дээр 3.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 дахин өссөн үзүүлэлт болсон байна. 

"Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Техникийн саатлаас шалтгаалан "Говь"ХК-ийн танилцуулга видео хэлбэрээр хадгалагдаагүй тул хүлцэл өчье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ