• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ удаагийн танхимын сургалтад 26 суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2021-06-30 07:49:18

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд” нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 504 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 75,835 ширхэг буюу 7,583,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 505  худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс  51.6 хувиар давсан дүн юм.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 31.3 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ