• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-07-28 09:05:11

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг эдийн засагч Ч.Төрмандах 2021оны 7 дугаар сарын 28-ны өдөр  танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Компани 608.7 мянган тонн нүүрс олборлон, борлуулж, 91.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ
  • Уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр  ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 1.9 тэрбум төгрөгт хүрчээ.

  • Цаашид борлуултын хэмжээг нэмэгдүүлэх, олборлолтын өртгийг бууруулах, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар ажиллаж байна.

Тайлангийн танилцуулгыг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ