• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49838.21

( 118.15 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49838.21 118.15
MSE A Индекс 19129.93 52.43
MSE B Индекс 14846.86 -56.31

Мэдээ мэдээлэл

ШАНХАЙН ФЬЮЧЕРСИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-13 18:19:24

Хамтын ажиллагааны хүрээнд үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-13 17:39:09

Энэ өдөр нийт 8,431,703,976 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-12 18:03:33

Энэ өдөр нийт 3,950,324,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-12 18:03:33

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 583,874,557 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,505 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +14.98%), Жидакс ХК (SOH +14.97%), Сор ХК (SOR +13.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -15.00%), Шарын гол ХК (SHG -13.91%), Шивээ овоо ХК (SHV -12.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 163,546 ширхэг нэгж эрх 39,725,429 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа нийт ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 326,000 ширхэг үнэт цаас 2,593,330,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 731,494,335 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,950,324,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.73% хувиар өсч, 49693.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,554,454,399,459 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ